June 27, 2011

Зун болчихсон :)

"Тэгэж бгаад'' нэг блог нээнэ дээ гэж жил сар бодож явсаар өдийг хүрлээ. Яг хүмүүсийн бичсэн хөөрхөн хөөрхөн юм уншихаараа л тэгэж бодоод, бусад үедээ мартчихдаг бсан юм. Тэгсээр бгаад одоо л нэг юм зун болсон учир зав зай ч их гарч, гэрт хааяа зүгээр суухаар блогтоо юм бичээл сууж байя гэж бодоод нээв.
За би гэж хүн fashion талдаа их сонирхолтой хүн л дээ.. Хааяа өөрийгөө бодохоор нээх эдийн шуналтай ч юм шиг :P . Ер нь бол гоё хувцас, хувцаслалт, аксессуарууд, янз бүрийн сэтгүүлүүдэд  их дуртай. Өөрийнхөө дуртай юмаа өмсөөд гарвал тэр өдөртөө л өөртөө итгэлтэй явдаг. Хүнийг хувцасаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг үгтэй ер нь 100% санал нийлдэг.
So, оршил хэсгээ биччих шиг боллоо хэхэ. Тэгэхээр блогтоо иймэрхүү сэдвийн зүйлс оруулж байх болно..

No comments:

Post a Comment