Энэ удаа би зарим нэг хүмүүсийн сонин сонин бичдэг талаарх сэтгэгдлээ хэлье гэж бодлооо. Хааяа блог үзэж байхад бүр уур хүрээд явчих юм. Хэлээ хазаж ч гэх юмуу нэг тийм сонин бичдэг хүмүүс байх юм. Яахав товчилж болно л доо, гэхдээ бүр хэтрүүлээд шал өөр үг гаргаж ирээд бараг үсэг бүрийг нь л ойролцоо дуудлагатай үсгээр сольж бичих ямар шаардлагa байдаг байнаа?
Миний хувьд бол товчилж бичлээ гэхэд фэйсбүүк мэсэнжэр гэх мэт найзуудтайгаа харилцахдаа л тэгэж харилцдаг. Бас хааяа зарим үгсээ жоохон маяглаж бичих нь бий л дээ. ''байгаан'' гэх мэтийг бол үгүйсгэхгүй. Харин блог дээр 5 үг бүрийн 3 нь алдаатай эсвэл товчлогдсон байхаар ямар хэрэг байнаа. Ядаж л 10 жилийн хүүхэд уншиж байлаа гэхэд тэр хүмүүсийн бичсэн алдаатай эсэх нь тодорхойгүй хачин юм уншаад түүнд нөлөөлөөд сүүлдээ дүрмийн мэдлэгт нь нөлөөлөх нь мэдээж биз дэ? Би лав хэдийгээр орос сургууль төгссөн ч гэсэн багаасаа ном их уншдаг байсныхаа ачаар дүрэм нээх мэдэхгүй мөртлөө л автоматаар зөв бичээд явчихдаг. Ингээд бодоход, жишээлбэл нэг үгийг олон давталттай уншаад байхаар аяндаа толгойнд нь хэрхэн бичигддэг нь орчихдог байх.
Гэхдээ би блог дээр янзан бүрээр бичдэг хүмүүсийг дүрэм мэддэггүйдээ тэгэж маяглаж бичдэг гэх гэсэн юм биш л дээ. Харин үүнийгээ болиосой, зарим үгийг нь би лав бүр ойлгодог ч гүй гэдгээ хэлэх гэсэн юм. Зарим үг нь бүр хаанах гэдэг нь ч мэдэгддэггүй. Нилээн бодож бодож аан тийм үг юм байна гэж гэнэт ойлгодог. Тийм болохоор, рэппэрүүдийг дуундаа хараал хэлээд байвал хүүхдүүд тэрийг чинь сурна гэж дургүйцдэг хүмүүс байдаг. Үүнтэй чинь л адил учраас тэр хэтэрхий хэлбэртэж бичдэг хүмүүст тийм байдлаа болихыг хүсье. Монголоороо бичсэн шиг бичиж байгаарай.
July 31, 2011
Бухимдал.
Subscribe to:
Post Comments (Atom)
Тийм шүү.................. чиний зөв
ReplyDelete