August 27, 2011

топ 10 моодны эд зүйлс

1. Цүнх Chanel 2.55

Энэхүү цүнхэнд Coco Chanel-ийн амьдралын бүхий л нууц хадгалагдсан байдаг. Оёдол шийдэм, оосрууд нь бүгд утга учиртай.

• The lining – The lining’s brown color represents the color of the uniforms from the convent where she grew up.
• The inside compartment – there’s a zippered compartment at the inside of the front flap. That’s where Coco Chanel hid her love letters (from her lover at the time).
• The backside – there’s a back outside flap on the handbag – that’s where Ms Chanel stashed extra money.
• The shoulder strap – as I said before, Coco Chanel grew up in an convent, at the orphanage. The caretakers hold the keys at their waist dangling from the same type of chains as the 2.55 shoulder strap chains.
• The front lock – the 2.55 front lock is different from the classic double CC logo. It’s logo is called “the Mademoiselle Lock” (because Ms Chanel was never married) (орчуулахаас залхуураад шууд хийчлээ хэхэ) Онцгой түгжээ болох Madamoiselle Lock хүртэл өөрийн гэсэн онцлогтой байсан. Tүүнд л Chanel Hans Gunther von Dincklage-ээс ирсэн захидлуудыг нууж байдаг. Түүний нэг цүнх л 10 гаруй нууцлаг оньсогуудаар дүүрэн байдаг билээ.


2. Hermes Birkin цүнх

8000£ үнэтэй мөн захиалвал 8 сараас дор хаяж 4 жил болж байж сая нэг гар дээр ирдгийг харгалзалгүйгээр энэ бол яах аргагүй эмэгтэйчүүдийн бүх цүнхээрээ солихоос ч буцахгүй мөрөөдлийн цүнх нь мөн юм. Birkin цүнхтэй алдартнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байдаг.


3. Trench Burberry



Аливаа моод заавал тайзан дээрээс хүчээ авдаггүй. Дэлхийн 1-р дайны үед франц болон англи цэргүүд хүнд цуваа энэхүү Thomas Burberry-гийн зохион бүтээсэн нордоггүй хөнгөн цуваар дуртайяа сольсон. Удалгүй Kate Moss, Katie Holmes нар энэ цувыг ахин юниформ болгосон.

3. Alber Elbaz-ийн Lanvin-д зориулж хийсэн cocktail dress


4.Yves Saint Laurent 'Le Smoking'



Бурхан минь i want that



5. Missoni ороолт.
Өөрийн овгоо нэгэн зэрэг марк ч болгож ашигладаг энэ загвар зохион бүтээгчийн овог нь ''нэхэх,холбох'' гэсэн утгатай. Түүнээс өөр хэн ч хувсан дээр өнгө болон хээнүүдийг тэгэж гайхалтай гаргаж чадахгүй. Тэдгээр нь эмх замбараагүй мөн нэгэн зэрэг гоё байж чаддаг.

Read more...

July 31, 2011

Бухимдал.

Энэ удаа би зарим нэг хүмүүсийн сонин сонин бичдэг талаарх сэтгэгдлээ хэлье гэж бодлооо. Хааяа блог үзэж байхад бүр уур хүрээд явчих юм. Хэлээ хазаж ч гэх юмуу нэг тийм сонин бичдэг хүмүүс байх юм. Яахав товчилж болно л доо, гэхдээ бүр хэтрүүлээд шал өөр үг гаргаж ирээд бараг үсэг бүрийг нь л ойролцоо дуудлагатай үсгээр сольж бичих ямар шаардлагa байдаг байнаа?

Миний хувьд бол товчилж бичлээ гэхэд фэйсбүүк мэсэнжэр гэх мэт найзуудтайгаа харилцахдаа л тэгэж харилцдаг. Бас хааяа зарим үгсээ жоохон маяглаж бичих нь бий л дээ. ''байгаан'' гэх мэтийг бол үгүйсгэхгүй. Харин блог дээр 5 үг бүрийн 3 нь алдаатай эсвэл товчлогдсон байхаар ямар хэрэг байнаа. Ядаж л 10 жилийн хүүхэд уншиж байлаа гэхэд тэр хүмүүсийн бичсэн алдаатай эсэх нь тодорхойгүй хачин юм уншаад түүнд нөлөөлөөд сүүлдээ дүрмийн мэдлэгт нь нөлөөлөх нь мэдээж биз дэ? Би лав хэдийгээр орос сургууль төгссөн ч гэсэн багаасаа ном их уншдаг байсныхаа ачаар дүрэм нээх мэдэхгүй мөртлөө л автоматаар зөв бичээд явчихдаг. Ингээд бодоход, жишээлбэл нэг үгийг олон давталттай уншаад байхаар аяндаа толгойнд нь хэрхэн бичигддэг нь орчихдог байх.
Гэхдээ би блог дээр янзан бүрээр бичдэг хүмүүсийг дүрэм мэддэггүйдээ тэгэж маяглаж бичдэг гэх гэсэн юм биш л дээ. Харин үүнийгээ болиосой, зарим үгийг нь би лав бүр ойлгодог ч гүй гэдгээ хэлэх гэсэн юм. Зарим үг нь бүр хаанах гэдэг нь ч мэдэгддэггүй. Нилээн бодож бодож аан тийм үг юм байна гэж гэнэт ойлгодог. Тийм болохоор, рэппэрүүдийг дуундаа хараал хэлээд байвал хүүхдүүд тэрийг чинь сурна гэж дургүйцдэг хүмүүс байдаг. Үүнтэй чинь л адил учраас тэр хэтэрхий хэлбэртэж бичдэг хүмүүст тийм байдлаа болихыг хүсье. Монголоороо бичсэн шиг бичиж байгаарай.
Read more...

July 30, 2011

metallic nail lacquers

Иймэрхүү хумсны будагнууд сүүлийн үед их таалагдаад байна. Өвөрмөц байгаа биз..





Read more...

June 27, 2011

Шуудай шиг л даашинзнууд!

Энэ зун шуудай шиг том сул (maxi dresses гэх үү дээ) тийм даашинзнууд чиг хандлагыг тодорхойлж байна. Минии хувьд энэ нэг их таалагдсангүй.. Өндөр туранхай хүүхнүүд борлохгүйн тулд нарнаас халхалж хааяа өмсөхөд л юу юм гэхээс бас л нөгөө эрчүүдийн хэлдгээр шилэн саванд хийсэн харандаа шиг харагдах биз ээ. Эмэгтэй хүний хамаг юмыг далдлаад дэмий л санагдлаа. Гэхдээ юу ч гэсэн зурагнуудаас нь толилуулья.







       Kenzo


























 Бас л Kenzo 









Jil Sander











Jil Sander







Fendi








Akris 







Akris









Limi Feu











Read more...

Брэндүүдийн хамтрал

Brand-үүдийн хамтарч гаргасан коллекц үргэлж том үйл явдал бдаг. Энэ удаад Hello Kitty болон Swarovski хамтарч гоёлын аксессуаруудын томоохон коллекц гаргаж бгаа юм байна. Үнэхээр сонирхолтой, өнгөлөг тод мөн амьдралын баяр баясгалан харагдаж байна.














Swarowski-гийн шигтгээтэй clutch




Read more...

Angelina Jolie & Louis Vuitton

Саяхан Angelina Jolie Louis Vuitton-ы шинэ нүүр царай болсон билээ.Түүний тоглосон реклам нь гарчихаад байгаа бөгөөд үүн дээр Jolie маань ойгоор алхана. Модны мөчрийн дундуур нарны гэрэл гялбаж, алсад хүүхдүүдийн шуугилдах сонсогдоно. Харин Jolie энэ бүхнийг нэг л бодлогошронгуй ажиглаж инээмсэглэн алхана. Ийм л дүр зураг. Үүнийг үзээд та ''энд Louis Vuitton тэгээд ямар хамаатай юм бэ?" хэмээн гайхаж магадгүй л юм. Энэхүү video-г реклам гэж нэрлэхэд ч хэцүү л дээ, гэвч энэ нь товчхондоо Jolie гийн Камбодж дахь амьдралын тухай товч өгүүлэл юм. Үнэхээр ч энэ орон түүний амьдралд чухал үүргийг гүйцэтгэдэг шүү дээ.

Read more...

Үсний чимэглэлүүд.

Энэ 2011 оны зуны аксессуарыг үсний чимэглэлүүд тодорхойлж байна  . Жишээлбэл, Anna Sui нь славянчуудын уламжлалт чимэглэл болох өдтэй толгойн обручийг илүү шинэлэг байдлаар үзүүлсэн. Харин Giorgio Armani болон Emilio Pucci бүсгүйчүүдийг толгойндоо арай өргөн тюрбан-алчуур уяхыг зөвлөж байна.





 Emilio Pucci












 



Marc Jacobs моделиудынхаа үсийг обруч-фашинатороор (fascinator) чимсэн билээ. Энэ нь бараг л урлагийн бүтээл шиг харагдаж байсан. Үл ялиг анзаарагдам обручийн хэсэг дээр өднүүд, сувд, бантик, торгон цэцэгнүүд гэх мэт.. Үүгээр Kate Middleton гоёж, залуу бүсгүйчүүдийн must-have зүйлсийг нэгээр нэмлээ.




 Үсний резин буюу боолт нь чимэглэл биш хэрэгцээ мэт санагддаг. Харин энэ 2011 оны хавар, зун бүх зүйл эсрэгээрээ. Үсээ зүгээр л ардаа боох дуртай хүмүүст зориулж Chanel ийм өдтэй, илүү extravagant резин гаргасан байна:

Хэдийгээр янз бүрийн хавчаарнууд дизайнеруудын жагсаалтнаас гарсан ч гэсэн Carolina Herrera загвар зохион бүтээгчийн ачаар минималист талдаа аксессуарууд ч орж ирсэн байна.


 Энэ том том гялгар модон хавчаарууд жаахан ер бусын харагдаж байгаа боловч туршаад үзэж болно шүү.



















Moschino


Иймэрхүү алчуур лентнүүдийг Accessorize, Topshop, Coast болон H&M-ээс олж авч болно. Эдгээр ойрхи дорнод болон латин америк маягийн чимэглэлүүд романтик үдийн зоог, үдэшлэгэн дээр гайхалтай харагдах болно. Зарим нэг аксесуар нь ажил хэрэгч дресс кодонд ч орвол орчихно шүү ;)
Read more...

Зун болчихсон :)

"Тэгэж бгаад'' нэг блог нээнэ дээ гэж жил сар бодож явсаар өдийг хүрлээ. Яг хүмүүсийн бичсэн хөөрхөн хөөрхөн юм уншихаараа л тэгэж бодоод, бусад үедээ мартчихдаг бсан юм. Тэгсээр бгаад одоо л нэг юм зун болсон учир зав зай ч их гарч, гэрт хааяа зүгээр суухаар блогтоо юм бичээл сууж байя гэж бодоод нээв.
За би гэж хүн fashion талдаа их сонирхолтой хүн л дээ.. Хааяа өөрийгөө бодохоор нээх эдийн шуналтай ч юм шиг :P . Ер нь бол гоё хувцас, хувцаслалт, аксессуарууд, янз бүрийн сэтгүүлүүдэд  их дуртай. Өөрийнхөө дуртай юмаа өмсөөд гарвал тэр өдөртөө л өөртөө итгэлтэй явдаг. Хүнийг хувцасаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг үгтэй ер нь 100% санал нийлдэг.
So, оршил хэсгээ биччих шиг боллоо хэхэ. Тэгэхээр блогтоо иймэрхүү сэдвийн зүйлс оруулж байх болно.. Read more...